Монголой түүхэ
Эрт дээр үеэс өнөөгийн Монгол уласай бэлчээрийн нүүдэлчид амьдарч байсан ба хааяа нэгдэж томоохон улс гүрнүүдийг байгуулж байжээ. Эдгээрээс анхных нь болох Хүннү гүрэн нь МЭӨ 209 онд Модун шаньюйгаар удирдуулан төрт улс үүсгэсэн юм. Энэ гүрэн нь богино хугацааны дотор Цинь уласад аюул учруулсан хамгийн гол хүчин болж, улмаар Цагаан хэрэмэн баригдах шалтгаан нь болсон. Цагаан хэрэм нь өөрөө жанжин Мэнь Тианы үед 300,000 цэргээр хамгаалагдаж байв. Хүннүгийн дараа Сяньби, Жужан улас, Муюн, Тоба зэргэ эртний Монголчуудын байгуулсан улсууд оршиж явсаар 6-р зуунд Түрэгүүдэд дарагдаж, 8-р зууны үед Уйгурууд залгамжлан улс байгуулж, түүний дараа Киданууд залгамжилсан байна. 10-р зуунаас эхлэн зэрэгцсэн олон аймгууд байгуулагдсан бөгөөд, 1182-1206 онуудад Чингис хааны Хамаг Монголын ханлигт бүгд нэгтгэгдэж, Ехэ Монгол Улас байгуулагдсан.
Эзэнт гүрэн
[Заһаха | үндэһэн бэшэгые заһабарилха]Монгол Уласын түүхэн дэх хамгийн хүчирхэг байсан үе бол Чингис хаан 1206 онд Монголын овог, аймгуудыг нэгтгэн Их Монгол Улсыг байгуулж, Ази, Европын орнуудыг цэргийн хүчээр байлдан дагуулсан явдал юм. Чингис хааны залгамжлагч хаад үргэлжлүүлэн аян дайн үүсгэж, нутгаа тэлснээр дэлхийн түүхэнд хамгийн уудам газар нутагт (33,000,000 ам дөрвөлжин километр) Монголын эзэнт гүрэн хэмээн тодоор тэмдэглэгдсэн. Монголчуудын аян дайн өрнө зүгт Адриатын тэнгис, Мамлук, дорнодод Жибэн, өмнөдөд Филиппиний Ява арал хүрчээ.[1] Монголын эзэнт гүрний Цагаадай Алтан ордны улс нь торгоны зам дагуу оршиж дэлхийн худалдааны гол төв болж тухайн үед оршин тогтнож байсан газар нутагтаа олон хот суурин бий болгосон.Тэр үед хятадын луужин шаазан зэргэ томоохон нээлтүүд бий болсон.Иймээс Монголчууд дэлхийн хөгжилд маш том хувь нэмэри оруулсан Гэвч 14-р зууны дунд үеэс дотоодын зөрчил тэмцэл, гадны бодлого, явуулга нь Монглын эзэнт гүрэн, Юан улсыг задлан бутаргаж, бусдын эрхшээлд ороход хүргэсэн.
Манжын эрхшээлд
[Заһаха | үндэһэн бэшэгые заһабарилха]17-р зууны үеэс Манжууд зүүн Азид хүчирхэгжиж эхэлсэн юм. 1636 онд Алтан ургийн сүүлчийн хаан Лигдэн өөд болсноор Өвөр Монголыг эрхэндээ оруулж, 1691 онд Халхууд дагаар орсон юм. Ингэснээр Ойрадаас бусад Монголчууд Манж Чин Улсын бүрэлдэхүүнд оржээ. 1696 онд Манжийн түрэмгийлэлд Галдан хаан ялагдан нас барсан ч 1755 он хүртэл Зүүн гарын хаант улс тусгаар байсан. Ихэнх түүхчид Монголчууд 1691 онд Манжийн дарлалд орсон гэж үздэг боловч энэ нь эргэлзээтэй ойлголт юм. Учир нь одоогийн баруун Монгол гү, али Ойрадууд тэр үед тусгаар улсын шинжээ хадгалж оршин байсан бөгөөд 1758 онд хүртэл энэ байдлаа хадгалж байсан гэж үзэж үндэстэй юм. 1636 онд Өвөр Монгол, 1691 онд Ар Монгол, 1755 онд Баруун Монгол Манжид эзлэгдсэн гэж үзвэл илүү зохистой мэт. Манжийн үеийн Монголд хамжлагат ёс тогтож, аливаа иргэншил үүсэх нь хаалттай байсан. 20-р зууны эхний Манжийн "Шинэ засгийн бодлого"-ыг Монголчууд зэвүүцсэнээр үндэсний үзэл сэргэж, нэгэнт нурж унах нь тодорхой болсон Чин гүрнээс тусгаарлахаар санааширч, Богд Жавзандамба хутагтыг нэгдэн нягтарч тусгаар улс болохоор самбаачилжээ.
Тусгаар тогтнол
[Заһаха | үндэһэн бэшэгые заһабарилха]20-р зууны эхээр Манж Чин улс доройтож мөхөх болсон завшаанаар Богд Гэгээн тэргүүтэй Ар Монголын ба бусад Монгол ноёд удирдан Манжийн засаглалыг халж, 1911 оны 12 сарын 29-нд тусгаар тогтносон Богд Хаант Монгол Улсыг зарлав. Нийслэл Хүрээ, Улиастай, Ховд дахь амбан болон дарангуй цэргүүдийг 1911-1912 онуудад Монгол цэргүүд хөөж, Өвөр Монголыг чөлөөлөх аян мордож Хаалган хүртэл давшсан ч, Хаант Орос, Хятад хоёр орны шахалтаас болж, бусад Монголчуудаа нэгтгэж чадаагүй. 1915 оны Хиагтын гэрээгээр Хаант Орос ба Хятадын шахалтаар Монгол улсыг Хятадын бүрэлдэхүүн дэх автономит (өөртөө засах эрхт) улс болголоо. 1919 онд Хятадын цэргийн эрхтэн Ар Монголын нийслэл Өргөөг эзэлж, өөртөө засах эрхийг устгав. Энэ хүнд нөхцөлд Монголын хувьсгалчид Оросын улаан армийн дэмжлэгтэйгээр 1921 онд эх орноо гадаадын дарангуйллаас чөлөөлж, тусгаар тогтнолоо сэргээн зарлалаа. Үүний дараа 1924 оны 11 сарын 26-нд анхны Үндсэн хуулиа баталж тусгаар тогтнолоо тунхагласан юм. Монголын тусгаар тогтнол хэд хэдэн удаагийн шалгалт туулсан юм. 1939 онд Японы түрэмгийлэгчид Халхын голоор нэвтрэн орж ирж дайн өдөөсөн бөгөөд ЗХУ-тай 1936 онд байгуулсан Харилцан туслалцах протоколын дагуу ЗХУ тусламж үзүүлж Г.К.Жуковоор удирдуулсан Шэбэр, Өвөр Байгал, Уралын цэргийн тойргийн дивизүүдээс бүрдсэн Монгол-Зөвлөлтийн арми байгуулж ялалт хийсэн.
Дэлхийн хоёрдугаар дайны дараа 1945 онд болсон Ялтын бага хурлын үр дүнд Монгол улсын тусгаар тогтнолыг ЗХУ, БНХАУ-ууд албан ёсоор хүлээн зөвшөөрч Монгол улсын тусгаар тогтнол олон улсын хэмжээнд бүрэн баталгаажжээ.
Эв хамт дэглэмт
[Заһаха | үндэһэн бэшэгые заһабарилха]Монгол улс хэдийгээр бүрэн тусгаар тогтносон боловч 1921 оны хувьсгалаас хойш 68 жилийн турш ЗХУ-ын нөлөөнд, улс төр, эдийн засгийн хувьд Зөвлөлтийн загварыг баримтлан хөгжиж ирсэн юм. Гэвч түүхийн энэ үед Монголд соёл, шинжлэх ухаан, техник технологийн томоохон өөрчлөлтийг хийсэн юм. 1924 онд Монголын сүүлчийн хаан 8-р Богд Жавзандамба хутагт нас барсан бөгөөд мөн онд Богдын дүр тодруулахыг хоригложээ. 1924 он 11-р сарын 26-ны өдөр анхдугаар Үндсэн хуулиа баталж Бүгд найрамдах улсын зарлан тунхаглажээ. Ингэснээр хаант улсын хэлбэрээс татгалзсан юм. Түүнчлэн 1940, 1960 онд Үндсэн хуулийг дахин шинэчлэн баталж байжээ. Энэ нь улс орны тухайн үеийн хөгжил, улс төрийн хүрээнд дэвшүүлсэн зорилтоос хамаарч байжээ. Социализмийн үед Соёлын довтолгоо, Нэгдэлжих хөдөлгөөн, Атрын аян зэргэ томоохон хөдөлгөөн, аян улс орон даяар өргөж байв. Энэ нь манай орныг хүн амын соёл, амьдрах хэв маяг, эдийн засгийн бүтэц, тогтолцооны хувьд эрс өөрчлөлтийг авч ирсэн юм.
Ардчилсан дэглэмт
[Заһаха | үндэһэн бэшэгые заһабарилха]1989-1990 онд ЗХУ болон дорнод Европын орнуудад өрнөсөн ардчиллын төлөөх тэмцэл Монгол улсад ч нөлөөлж 1989 оны 12 сарын 10-нд Ардчиллын төлөөх анхны цуглаан болж Монголын Ардчилсан Холбоо байгуулагдсанаа зарлажээ. Үүний дараа шил шилээ даран олон жагсаал, цуглаан зохиогдох болж олон ч хөдөлгөөн холбоод байгуулагджээ.
1990 оны 3 сарын 7-нд МоАХ-ны зарим гишүүд Монголд анх удаа улс төрийн өлсгөлөн зарлан, тухайн үед төрийн эрх барьж байсан МАХН-ын Төв хорооны Улс төрийн товчоог огцрохыг шаардсан байна. Тэдний шаардлагыг эрх баригчид хүлээн авч 3 сарын 9-ний орой Улс төрийн товчоо бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорч, Монгол улсад олон намын оролцоо бүхий чөлөөт сонгууль явуулах болжээ.
Анхны чөлөөт арчилсан сонгуулиар байгуулагдсан Ардын Ехэ Хурал 76 хоног хуралдаж 1992 оны 1 сарын 12-нд хүний эрх, эрх чөлөө, хувийн өмч эзэмших эрхийг баталгаажуулсан шинэ Үндсэн хуулийг баталснаар Монгол улс ардчиллын замыг эргэлт буцалтгүй сонгосон юм.
Зүүлтэ
[Заһаха | үндэһэн бэшэгые заһабарилха]- ↑ Archive copy. the original on 2012-10-11 үдэрһөө архивлагдаһан. 2012-11-29 үдэртэ хандаһан.